ИЛ ТОД БАЙДАЛ / 01

Нууцлал.

Одоогийн локал бэлтгэл хувилбар · 2026-10-31

Одоогийн хувилбар

Сайт нь статик HTML хуудас. Хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэх хэсэг, төлбөр, tracking cookie, analytics, мэдээлэл илгээх маягт суулгаагүй.

Хайлт ба хуваалцах

Хайлт хөтөч дотор ажиллана. Хайлтын үг болон шүүлт URL-д харагдаж болох тул нууц мэдээлэл оруулахгүй байна уу. Хуваалцах товч query болон campaign мэдээллийг хассан хуудасны холбоос хуулна. Clipboard эрхийг хөтөч удирдана. Сайт хайлтын түүхийг хадгалахгүй.

Танилцуулгын сонголт

Танилцуулгыг дуусгасан эсвэл алгассан эсэхийг тухайн tab-ийн sessionStorage-д тэмдэглэнэ. Энэ нь тухайн зочлолын дотор өөр хэсгээс нүүрт буцахад танилцуулгыг давтахгүй байхад ашиглагдана. Танилцуулгаас үндсэн нүүрт орсны дараа дээш гүйлгэхэд танилцуулга дахин гарч ирэхгүй. Шинээр орох эсвэл нүүрийг refresh хийхэд танилцуулга эхнээсээ гарна. Өмнөх байнгын хадгалалтын тэмдэглэгээг ашиглахгүй. Сервер рүү илгээхгүй, хэрэглэгчийг таних эсвэл сурталчилгааны хэмжилт хийхгүй. Нүүрийн “Танилцуулгыг дахин үзэх” товчоор хүссэн үедээ дахин үзэж болно.

Гадаад холбоос

Баталгаажсан Instagram болон аппын холбоос нэмэгдсэн үед та өөр үйлчилгээ рүү очно. Тухайн үйлчилгээний нууцлалын нөхцөл үйлчилнэ. Автомат embed болон гаднын font хүсэлт ашиглахгүй; фонт төслийн asset дотроос уншигдана.

Нийтэд байршуулсны дараа

Хостинг үйлчилгээ техникийн хүсэлтийн мэдээлэл боловсруулж болно. Бодит үйлчилгээ болон логийн бодлогыг нийтлэхээс өмнө энэ мэдэгдэлд шинэчилнэ. Analytics нэмэх үед хэмжилтийн төрөл, хадгалах хугацаа, үйлчилгээ үзүүлэгчийг урьдчилан тодорхой бичнэ.

Холбоо барих

Албан ёсны холбоо барих мэдээлэл нэмэгдсэний дараа нууцлалын хүсэлт хүлээн авах сувгийг энд холбоно.