Архитектур + Тал нутаг
ARCHi.TAL нэр нь “архитектур”-ын ARCHi, Монголын “тал” нутгийн TAL гэсэн хоёр санааг нэгтгэсэн. Тал нутгийн орон зайн мэдрэмжийг архитектурын мэдлэг, бүтээлч эрэл хайгуултай холбох нь энэ урлангийн зорилго.
Гэрээс авсан орон зайн санаа.
Гэрийн төвлөрсөн орон зай, тооноор тусах гэрэл, давтагдах хөнгөн хийцээс санаа авч, уламжлал ба орчин үеийн архитектурын холбоог эрэлхийлнэ. Нүүрийн павильон энэ санааг илэрхийлсэн архитектурын загвар юм.
Суралцах, бүтээх, ажлаа хөнгөвчлөх.
Энд архитектурын тухай монгол хэлээр судалж, зураг төслийн ажилд хэрэглэх дижитал хэрэгслүүдийг олж, бүтээлүүдийн цаадах санаатай танилцана.
Мэдлэгийн эхний гурван сэдвийн товч танилцуулгыг одоо унших боломжтой. Хэрэгслийн сан бүрдэж байна. Бүтээлийн сан бүрдэж байна.